Хүүхдийн шүдний эрүүл мэндийн өнөөгийн нөхцөл байдал

Эцэг эхчүүд та бидний завгүй амьдралын өнөөгийн хэмнэл дунд хүүхдийн эрүүл чийрэг өсөж торниход зайлшгүй шаардлагатай зүй ёсны анхаарал халамж дутагдсанаас хүүхдийн тань эрүүл мэнд золиослогдож ирээдүйн амьдралд нь хор хөнөөл тарих эрхтэн тогтолцооны эмгэг үүсгэгч чимээгүй тахалд нэрвэгдсэн байгааг та анзаарч байна уу. Хүүхдийн шүдний өвчилөл..!!?

Мэргэжлийн судалгааны байгууллагын тандалт судалгаагаар Монгол улсын хэмжээнд хүүхдийн шүдний өвчлөл өргөн хүрээнд тархсан байгаа нь Эрүүл мэндийн салбарын бас нэгэн тулгамдсан асуудал болж байна.

Хүүхдийн шүдний өвчлөл нь хүүхдийг нас биед хүрсэн хойно нь халдварын түгээх архаг голомт болон хувирч эрхтэн тогтолцооны олон төрлийн өвчнийг үүсгэгч сэдрээгч хүчин зүйл болж өгч байгаагаараа хүний бүхий л амьдралын туршид эрүүл мэндэд нь нөхөж баршгүй гарз хохирол учруулагч чимээгүй тахал юм.

Шүдний өвчнөөс сэргийлэх эрүүл амьдралын дадал зуршлыг хүүхдэд нялх балчир наснаас нь эхлэн зааж сургах нь хүүхдийн ирээдүйн амьдралд олон төрлийн хүндрэл бэрхшээл учруулах энэхүү хөнөөлт тахалаас аврах хамгийн хямд бөгөөд хамгийн зөв гарц юм.

Shud.mn сайтын зүгээс хүүхдийн шүдний өвчлөлийг тусгайлан авч үзэж эн тэргүүнд анхаарал хандуулах чухал асуудал гэж үзсэний учир мэдээллүүдээ нэгтгэн тусгай товхимол болгон гаргаж байна

Сүүн шүд шүдлэлтийн үед үүсэх таагүй байдал

1501

Сүүн шүд буйлнаасаа цухуйж эхлэхийг бид шүд шүдлэж байна гэж хэлдэг. Ихэнх хүүхдэд сүүн шүд шүдлэх явцад зарим нэг таагүй мэдрэмж төрдөг. Үүнийгээ хүүхэд өөрөө хэлж чадахгүй ч сайн ажиглавал дараах шинж тэмдэгүүд илэрдэг.

  • Ойр ойрхон уйлагнах, уцаарлах
  • Бага зэрэг халуурах
  • Хацар нь үл мэдэг улайж шүлс нь гоожих
  • Хоол эсвэл хөхөө хөхөө болих
  • Баас нь бага зэрэг шингэрэх
  • Тоглоомоо хөхөх эсвэл мэрэх
  • Шүд шүдлэж байгаа талынхаа чихийг нухлах

Сүүн шүд шүдлэх үед хүүхдэд үүсэж буй таагүй мэдрэмжийн үед ямар арга хэмжээ авбал зүйтэй тухай шүдний мэргэжилтнүүд дараах байдлаар зөвлөж байна.

  • Гараа сайтар угаагаад цэвэр хуруугаараа хүүхдийн шүд шүдлэх гэж буй ялимгүй цайрсан буйлыг зөөлөн илж массаж хийж өгөх
  • Хүүхдэдээ зөөлөн резинэн тоглоом өгч зажлуулах. Зориулалтын резинэн тоглоомыг зажлуулахын өмнө хөргөгчинд бага зэрэг хөргөж өгвөл шүд шүдлэх үеийн таагүй байдлыг намжаахад нэмэр болно.
  • Чихэргүй хатаасан талх юмуу ямар нэгэн зажлууртай хоол хүнс өгч зажлуулах

Хэрэв дээрх шинж тэмдэгүүд арилахгүй удаан хугацаагаар үргэлжилвэл хүүхдээ шүдний эмчид үзүүлээрэй. Хэзээ ч эмчийн заавар зөвлөгөөгүйгээр дур мэдэн өвчин намдаах эм хэрэглэж болохгүй гэдгийг анхаараарай.



Коммент

avatar