Хүүхдийн шүдний эрүүл мэндийн өнөөгийн нөхцөл байдал

Эцэг эхчүүд та бидний завгүй амьдралын өнөөгийн хэмнэл дунд хүүхдийн эрүүл чийрэг өсөж торниход зайлшгүй шаардлагатай зүй ёсны анхаарал халамж дутагдсанаас хүүхдийн тань эрүүл мэнд золиослогдож ирээдүйн амьдралд нь хор хөнөөл тарих эрхтэн тогтолцооны эмгэг үүсгэгч чимээгүй тахалд нэрвэгдсэн байгааг та анзаарч байна уу. Хүүхдийн шүдний өвчилөл..!!?

Мэргэжлийн судалгааны байгууллагын тандалт судалгаагаар Монгол улсын хэмжээнд хүүхдийн шүдний өвчлөл өргөн хүрээнд тархсан байгаа нь Эрүүл мэндийн салбарын бас нэгэн тулгамдсан асуудал болж байна.

Хүүхдийн шүдний өвчлөл нь хүүхдийг нас биед хүрсэн хойно нь халдварын түгээх архаг голомт болон хувирч эрхтэн тогтолцооны олон төрлийн өвчнийг үүсгэгч сэдрээгч хүчин зүйл болж өгч байгаагаараа хүний бүхий л амьдралын туршид эрүүл мэндэд нь нөхөж баршгүй гарз хохирол учруулагч чимээгүй тахал юм.

Шүдний өвчнөөс сэргийлэх эрүүл амьдралын дадал зуршлыг хүүхдэд нялх балчир наснаас нь эхлэн зааж сургах нь хүүхдийн ирээдүйн амьдралд олон төрлийн хүндрэл бэрхшээл учруулах энэхүү хөнөөлт тахалаас аврах хамгийн хямд бөгөөд хамгийн зөв гарц юм.

Shud.mn сайтын зүгээс хүүхдийн шүдний өвчлөлийг тусгайлан авч үзэж эн тэргүүнд анхаарал хандуулах чухал асуудал гэж үзсэний учир мэдээллүүдээ нэгтгэн тусгай товхимол болгон гаргаж байна

Сүүн шүд

4921

Хүүхдийг балчир насанд нь шүдэлдэг шүдийг монголчууд цахиур гэдэг бол мэргэжлийн нэр томьёонд сүүн шүд гэж тусгасан байдаг. Сүүн шүд нь хүүхдийг хоол хүнсийг зажлаж бутлах, зөв тод ярьж сурахад маш чухал үүрэгтэй шүд юм. Сүүн шүд нь дараагийн байнгын шүд ургах зайгаа буйланд хадгалан авч үлдсэн байдаг. Сүүн шүдний эх үүсвэр нь хүүхдийг хэвлийд бойжиж байх үед эрүүний ясанд нь хэлбэржиж төрсөний дараа эхний шүд нь 5 юмуу 6 сартай байхад нь цухуйж эхэлдэг. Гэвч тухайн хүүхдийн бие организмын онцлогоос шалтгаалан зарим хүүхдэд эрт цухуйдаг бол азримд нь бараг нэг ойтой байхад нь оойтож ургах нь ч бий.

Хүүхдийн 2-3 насны хооронд сүүн шүднүүд бүрэн шүдэлж дуусах бөгөөд энэ үед буйланд 20 ширхэг шүд ургасан байдаг. Анхны сүүн шүд нь цухуйж гарсанаас хойш боломжтой бол 6 сарын дотор аль эсвэл анхны төрсөн өдрөө тэмдэглэх үед нь ч юмуу хүүхдээ шүдний эмчид дагуулан очиж шүдний эмчийн хяналтанд оруулах хэрэгтэй.

Сүүн шүд шүдлэлт болон шүд унах хугацааг нарийвчилан харахыг хүсвэл дээрх зурган дээр дарж томруулж үзнэ үү



Коммент

avatar