Хуруугаа хөхөх нь балчир насны хүүхдүүдэд тохиолддог төрөлхийн рефлексээр нөхцөлддөг буруу зуршил юм. Ихэнх хүүхдүүд 2-4 насны хооронд энэ буруу зуршлаа өөрөө хаядаг.
Гэвч зарим хүүхдүүд энэ зуршлаасаа тийм ч амар салдаггүй бөгөөд дээрх наснаас үргэлжлүүлэн хуруугаа хөхсөөр байвал энэ нь байнгын шүдний хөгжилтөнд нөлөөлж байнгын шүдний гажиг үүсгэх шалтгаан болдог. Түүнчилэн хэл авианы хөгжилд сөргөөр нөлөөлх бөгөөд “с” “з” авиаг буруу дуудах аль эсвэл дуудж чадахгүй байхад хүргэдэг.
Хүүхдээ хуруугаа хөхөх зуршлаас аль болох эрт татгалзуулах арга хэмжээ авах хуруугаа хөхөгүй болохыг нь аль болох урамшуулан дэмжиж өгөх хэрэгтэй. Хэрэв бага сургуулийн 1-р ангид орох насан дээрээ хуруугаа хөхөх зуршлаас салаагүй бол түүнийг шүдний мэргэжилтэн дээр дагуулан очиж заавар зөвлөгөө авах хэрэгтэй. Ховор тохиолдолд энэ зуршлаас салахын тулд хүүхдийн сэтгэлзүйчид хандах тохиолдол бий.