Хүүхдийн шүдний эрүүл мэндийн өнөөгийн нөхцөл байдал

Эцэг эхчүүд та бидний завгүй амьдралын өнөөгийн хэмнэл дунд хүүхдийн эрүүл чийрэг өсөж торниход зайлшгүй шаардлагатай зүй ёсны анхаарал халамж дутагдсанаас хүүхдийн тань эрүүл мэнд золиослогдож ирээдүйн амьдралд нь хор хөнөөл тарих эрхтэн тогтолцооны эмгэг үүсгэгч чимээгүй тахалд нэрвэгдсэн байгааг та анзаарч байна уу. Хүүхдийн шүдний өвчилөл..!!?

Мэргэжлийн судалгааны байгууллагын тандалт судалгаагаар Монгол улсын хэмжээнд хүүхдийн шүдний өвчлөл өргөн хүрээнд тархсан байгаа нь Эрүүл мэндийн салбарын бас нэгэн тулгамдсан асуудал болж байна.

Хүүхдийн шүдний өвчлөл нь хүүхдийг нас биед хүрсэн хойно нь халдварын түгээх архаг голомт болон хувирч эрхтэн тогтолцооны олон төрлийн өвчнийг үүсгэгч сэдрээгч хүчин зүйл болж өгч байгаагаараа хүний бүхий л амьдралын туршид эрүүл мэндэд нь нөхөж баршгүй гарз хохирол учруулагч чимээгүй тахал юм.

Шүдний өвчнөөс сэргийлэх эрүүл амьдралын дадал зуршлыг хүүхдэд нялх балчир наснаас нь эхлэн зааж сургах нь хүүхдийн ирээдүйн амьдралд олон төрлийн хүндрэл бэрхшээл учруулах энэхүү хөнөөлт тахалаас аврах хамгийн хямд бөгөөд хамгийн зөв гарц юм.

Shud.mn сайтын зүгээс хүүхдийн шүдний өвчлөлийг тусгайлан авч үзэж эн тэргүүнд анхаарал хандуулах чухал асуудал гэж үзсэний учир мэдээллүүдээ нэгтгэн тусгай товхимол болгон гаргаж байна

Хүүхдийг багаас нь амны эрүүл ахуйн зөв дадалтай болгох нь чухал

1163

Нярай болон нялх хүүхдүүдийн шүд нь өсвөр насны хүүхдүүд болон насанд хүрэгчдийн нэгэн адил шүдний өвчилөлд өртөх өндөр эрсдэл доор байдаг. Иймд хүүхдийн шүдийг төрсөний дараагаас эхлэн арчилан хамгаалах хэрэгтэй. Аль болох багаас нь амны хөндийн ариун цэврийн зөв дадал зуршилтай болговол тэр нь насан туршаа хадгалагдан үлдэж хүүхдэд эрүүл шүдтэй байхад маш чухал тус нэмэр болно.

Нялх хүүхдийг сургах

Хэрэв танай хүүхэд шүдээ цэвэрлүүлэхээс татгалзаж сандал дээрээ ядаж 2 минут ч тэвчиж сууж чаддаггүй бол дараах зөвлөмжийг дагаарай:

  • Зайгаар ажилладаг автомат шүдний сойз санал болго. Энэ нь хүүхдэд сонирхол төрүүлэхийн зэрэгцээ шүдийг нь маш сайн цэвэрлэдэг.
  • Шүдийг нь угааж өгч байх явцдаа дуртай дууг нь аялаж, шүлэг уншиж өг
  • Хэрэв 2 минут тэвчээртэй сууж шүдээ угаахыг зөвшөөрөх юм бол дуртай зүйлээр нь урамшуулна гэж ятга
  • Хүүхдийг шүдээ хэрхэн угаах аргыг зааж өгч дэмжиж тусла. Зарим нэг хүүхэд шүд угаах ажилбарыг өөрөө бие даан хийх хүсэлтэй байдаг. Тэгвэл түүнд сойзыг нь асааж өгөөд гарт нь бариул. Энэ бол түүнд сэдэл өгөх маш чухал хүчин зүйл юм.
  • Шүд угаах ажилбарыг дандаа дур татам хөгжилтэй байлгах талаар бодож байх хэрэгтэй. Ямар нэгэн сөрөг хандлага үүсгэхээс ямагт сэргийлэх нь зөв.
  • Хэрэв шүдний арчилгааны талаар илүү сайн мэргэжлийн зөвлөгөө хэрэг болвол шүднийхээ эмчид хандаарай.

 

Сайн зүйлийг үлгэрлэн үзүүлэх нь маш чухал

Хүүхэд эцэг эхийнхээ зан ааш болон юманд хандаж буй хандлагыг үлгэрлэн дуурайдаг. Хэрэв та амны хөндийн эрүүл мэнддээ ач холбогдол өгч сайн арчилдаг бол хүүхдэд нь нь сайнаар нөлөөлнө. Хүүхэдтэйгээ эрүүл шүдний ач тусын талаар ярьж өгч байх хэрэгтэй. Хэрэв хүүхэд балчир наснаасаа л шүдээ маш ач тустай зүйл гэдгийг гүн гүнзгий ойлгож чадвал нь түүний амьдралын туршид хадгалагдан үлдэж эрүүл зөв амьдралын хэвшил болж тогтоно.

Шүдний эмчид очихдоо аль болох хүүхдээ дагуулж очиж өөрийнхөө шүдийг хэрхэн арчлах талаар үлгэрлэн харуулбал энэ нь хүүхдийг шүдний эмнэлгээс айх айдасгүй болгож том болоод шүдээ цаг тухайд нь арчилдаг болоход нөлөөлнө.

 

 



Коммент

avatar