Хэрэв таны хүүхэд хоёр ой хүрсэн бол та хүүхдийнхээ шүдийг завсрын утас хэрэглэж цэвэрлэж эхлэх хэрэгтэй. Шүдний завсарыг утсаар цэвэрлэх нь шүдний завсар хооронд хуримтлагддаг сойзоор угаахад арилдаггүй нян бактерийг арилгах бөгөөд энэ нь шүд болон эргэн тойрны буйлыг эрүүл байхад маш том нэмэр болно. Шүдний завсрыг ойрхон ойрхон бус ч долоо хоногтоо ядаж хоёр удаа шүдний завсрын утсаар цэвэрлэж өгч байх хэрэгтэй.
Шүдний завсрын утсаа шүд хооронд оруулан дээш доош нь аажим хөдөлгөж цэвэрлэх бөгөөд буйлруу огцом хүчээр дарж болохгүй. Завсрыг цэвэрлэсний дараа хүүхдийн амыг усаар зайлуулаад дараа нь шүдийг сойзоор угаана. Сойзоор угаасны дараа ч завсрыг цэвэрлэж болох бөгөөд аль нь илүү эвтэйхэн байна тэр дарааллаараа гүйцэтгэж болно.
Хэрэв танд шүдний завсрыг цэвэрлэхэд бэрхшээлтэй байгаа бол өөрийн үзүүлдэг шүдний эмчээсээ хэрхэн цэвэрлэдэг талаар зааварчилгаа авах хэрэгтэй.