Хүүхдийн шүдний эрүүл мэндийн өнөөгийн нөхцөл байдал

Эцэг эхчүүд та бидний завгүй амьдралын өнөөгийн хэмнэл дунд хүүхдийн эрүүл чийрэг өсөж торниход зайлшгүй шаардлагатай зүй ёсны анхаарал халамж дутагдсанаас хүүхдийн тань эрүүл мэнд золиослогдож ирээдүйн амьдралд нь хор хөнөөл тарих эрхтэн тогтолцооны эмгэг үүсгэгч чимээгүй тахалд нэрвэгдсэн байгааг та анзаарч байна уу. Хүүхдийн шүдний өвчилөл..!!?

Мэргэжлийн судалгааны байгууллагын тандалт судалгаагаар Монгол улсын хэмжээнд хүүхдийн шүдний өвчлөл өргөн хүрээнд тархсан байгаа нь Эрүүл мэндийн салбарын бас нэгэн тулгамдсан асуудал болж байна.

Хүүхдийн шүдний өвчлөл нь хүүхдийг нас биед хүрсэн хойно нь халдварын түгээх архаг голомт болон хувирч эрхтэн тогтолцооны олон төрлийн өвчнийг үүсгэгч сэдрээгч хүчин зүйл болж өгч байгаагаараа хүний бүхий л амьдралын туршид эрүүл мэндэд нь нөхөж баршгүй гарз хохирол учруулагч чимээгүй тахал юм.

Шүдний өвчнөөс сэргийлэх эрүүл амьдралын дадал зуршлыг хүүхдэд нялх балчир наснаас нь эхлэн зааж сургах нь хүүхдийн ирээдүйн амьдралд олон төрлийн хүндрэл бэрхшээл учруулах энэхүү хөнөөлт тахалаас аврах хамгийн хямд бөгөөд хамгийн зөв гарц юм.

Shud.mn сайтын зүгээс хүүхдийн шүдний өвчлөлийг тусгайлан авч үзэж эн тэргүүнд анхаарал хандуулах чухал асуудал гэж үзсэний учир мэдээллүүдээ нэгтгэн тусгай товхимол болгон гаргаж байна

Амттанд хорхойсоод байвал яах вэ?

1531

Хэдийгээр жирэмсэн болсон үед хоол хүнсэнд дургүй болж зарим үед хархаас огиудас хүрдэг ч зарим нэг төрлийн хүнсэнд бүр илүү хорохойсч ирдэг. Хэрэв та чихрийн төрлийн амттанд хорхойсч байгаа бол энэ нь таны шүдийг цооролд өртөх эрсдэлд оруулж байгааг анхаараарай. Чихрийн хэрэглээг хасаж үнэхээр чадахгүй бол аль болох сахар бага агуулсан зүйлсийг сонгон хэрэглэх нь зөв.

Амттанаар л хорхойгоо дарахгүй бол болохгүй байгаа бол эрүүл мэндэд ашиг тустай амттан жимс, иогурт тараг хэрэглэхийг хичээх хэрэгтэй. Боломжтой бол амттан идэх цагаа хоол идэх үетэйгээ аль болох ойртуулж хоол идсэний дараа шүдээ сайтар угааж хэвших хэрэгтэй. Хэрэв хоол идэх цагтайгаа ойртуулж үнэхээр боломгүй бол амттан илсэнийхээ дараа амаа цэвэр усаар эсвэл сүүгээр зайлах хэрэгтэй. Энэ нь таны шүдийг амттан чихрийн хэрэглээнээс болж үүсэх цооролд өртөх эрсдлийг бага ч атугай бууруулж өгөх болно.



Коммент

avatar